Овог, нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэйн цогцос өчигдөр олдсон байна. Тодруудбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар дунд сургуулийн урд 36 дугаар байрны дэргэд дулааны шугамын худагт хүн унасан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлага 2015.11.16-ны өдрийн 15:23 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг ажлуулахад тус худагт овог, нэр, хаяг нь тодорхойгүй 20-25 орчим насны эрэгтэйн цогцос байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.