ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг ойрын хүнээсээ 500 000 000 төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тул АТГ-аас саатуулсан. Түүнийг саатуулах хугацаа өнөөдөр дууссан. Тиймээс үргэлжлүүлэн саатуулах эсвэл гадуур байцаах эсэхийг яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх гэж байна. Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.