Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 68 дугаар гудамжийн 61 тоотын баруун талын жалганд цогцос олджээ. Уг дуудлагыг Онцгой байдлын газарт 2015.11.17-ны өдрийн 15:34 цагт өгсөн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О /60 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.