Бүгд найрамдах Итали улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотноо ирэх онд нээгдэхээр болжээ. Уг шийдвэрийг Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн өнгөрсөн сарын 23-24-нд БНИУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд гарсан байна.

Монгол-Итали хоёр улсын дипломат харилцаа 45 жилийн түүхтэй бөгөөд 1990 оноос хойш идэвхжин, улс төр, эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлдэг. Монгол Улс ЭСЯ-аа 2011 оны аравдугаар сарын 17-ны өдөр Ром хотноо нээсэн бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Одонбаатар ажиллаж байгаа юм.

Манай улс 1973 оноос эхлэн Италийн компаниудтай худалдаа хийж эхэлсэн бөгөөд Италиас тоног төхөөрөмж, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, хүнс, гутал, хувцас худалдан авч, арьс шир, ноос, ноолуур гаргадаг.

Т.Буянаа