2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 1 хүн нас барж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-11, зорчигч-4. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СХД-ийн нутаг Сонсголонгийн зам, БХЯ-ны 013 дугаар цэргийн ангийн зүүн замд H.Sonota маркийн Э жолоочтой авто машин замын хажуу руу орж зорчигч 41 настай эрэгтэй Т нас барсан.

СБД-ийн нутаг Дамбадаржаагийн 16 –р хорооны байрны хойд замд Т.Vitz маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай эрэгтэй У-г мөргөж гэмтээсэн.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдэж байна. Өчигдөр гэхэд зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн. 6-10 хүртэлх насны хүүхдийг эцэг нь болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжрулах, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр эцэг эх болон бүх шатны боловсролын байгуугууллагууд анхаарч ажиллах гаардлагатай байна. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та автобусны буудал, орон сууцны хороолол, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасч анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой.