МАХН шинээр элссэн гишүүдээ 2015 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр намын байрандаа хүлээн авч уулзжээ. Эх сурвалжын хэлж буйгаар тус уулзалтын зорилго нь ирэх 2016 оны парламент болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг хувиарлахаар санаа бодлыг нь сонссон байна. Мөн тэдний хүсэлтийг харгалзан үзэж мөрийн хөтөлбөр зорилтууддаа ч тусгах магадлалтай гэнэ. Ямартай ч ойр ойрхон хэдэн зуугаар нь гишүүн элсүүлж байгаа тэд өнгөрсөн 2012 оны сонгуульд оролцсон шигээ боловсон хүчний дутмагшлын асуудалд орохооргүй болсон бололтой.

МАХН-ын дарга Н.Энхбаярын уулзаж буй шинэ гишүүд дотор нь МАН-ын гишүүн асан Ж.Сүхбаатар ирсэн нь түүнийг тухайн намаас нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөхөөр болсныг баталж байгаа юм. Энэ нь хэвлэл хэд хэдэн удаа гарсан “МАН-аас УИХ-д суух гишүүд МАХН- руу гишүүнээр элсэх гэж байна” гэсэн мэдээллийг ор хоосон биш гэдгийг нотолж байна.