Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран “Хөршийн хяналт хөтөлбөр” уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, хэсгийн байцаагч, Хөршийн хяналтын бүлгийн ахлагч, Сууц өмчлөгчдийн холбоо, Харуул хамгаалалтын байгууллага, иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр батлагдан гарсан “Хөршийн хяналт”-ыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, дүүрэг хороодын Захиргаа болон нийгмийн ажилтан, цагдаа нар нэлээд ажлыг хийж хэрэгжүүлж, олон нийтэд сургалт зөвлөгөө өгчээ.

Тиймээс өчигдрийн арга хэмжээний үеэр идэвх санаачлага гарган үр дүнтэй ажилласан албаны хүмүүсийг шагнаж, урамшуулсан юм. Тодруулбал Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 7 дугаар хороог өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

 

Н.Чимэг

 

 

 

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17