Мьянмар улсын хойд нутагт оршдог Качин мужид хөрсний гулгалт болсны улмаас 60 хүн амиа алдаж, 100 орчим хүн сураггүй алга болсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал хаш чулуу олборлодог уурхайгаас холгүй их хэмжээний хөрсний гулгалт болж, уурхайчдын хэдэн арван байшин нурангинд даруулсан байна. Эхлээд 30 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан боловч аврах ажиллагааны явцад амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгаа юм байна.

Н.Ганаа