ДЗМОУБ-н Хэнтий НХХ-с жил бүр хэрэгжүүлдэг “Шинэ Байшин” төсөл 6 дахь жилдээ амжилттай хэрэгжиж нийт 80 өрхийг шинэ байшинтай болгоод байна.

Тус төсөл нь орон нутгийн засаг захиргаа, Зөн Сан ББСБ, барилгын материал нийлүүлдэг компани зэрэг олон түншүүдийн сэтгэл зүтгэл хүчин чармайлтын үр дүнд хэрэгждэг билээ. 2016 онд 20 өрхийг хамруулахаар төлөвлөөд байна.