Буриад улс дунд сургууль байгуулах хүсэлтээ илэрхийлэв
2015/11/27

НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой Улаанбаатар хот ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион байгуулсан юм. 
ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич оюутан, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийг Улаанбаатар хоттой хамтран байгуулах хүсэлтэй байна гэлээ. Энэхүү хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн гэдгээ НИТХ-ын дарга Д.Баттулга илэрхийлэв.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    