Хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах  камер суурилуулж байна

“Эрдэнэт” үйлдвэрийн Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсэг нь үйлдвэрлэлийн дүүрэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах 16 камер нэмж суурилуулахаар ажиллаж байна. Мөн үйлдвэрийн бүсэд нэвтрэх хоёр цэгт хурд хэмжих камер суурилуулах юм. Энэ ажил 50 хувьтай явагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд 597 камер суурилагдсан бөгөөд Угсралт тохируулгын хэсэг хяналтын камерын ашиглалт үйлчилгээг хариуцдаг.Тус хэсэг 22 цех, нэгжид суурилагдсан аналог камеруудыг өндөр нарийвчлалтай тоон системийн камераар сольж байна. Мөн 2015, 2016 онд хяналтын камеруудыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд оруулах юм. Ингэснээр үйлдвэрийн аль ч хэсгээс камеруудыг хянах бүрэн боломжтой болох ажээ.