Лондонгийн металлын биржид 2014 оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар зэсийн үнэ 6131 ам.доллар тонн байна. Сүүлийн үед дэлхийн зах зээлд зэсийн үнэ эрчимтэй буурч байгаатай уялдуулан компанийн Ерөнхий захирлын тушаалаар санхүү-эдийн засгийн байдлыг тогтворжуулах нэгдсэн арга хэмжээний тухай тушаал гарсан. Энэ хүрээнд диспетчерийн шуурхай алба, хөдөлгөөний аюулгүй байдал, гал унтраах болон эмнэлгийн түргэн тусламжийн албадын тээврийн хэрэгслүүдээс бусад төрөл бүрийн маркийн тээврийн хэрэгслийн шатахууны хоногийн нормыг 10 хувиар буурууллаа. Шатах тослох материалын зардлыг бууруулах зорилгоор хөрс хуулалт, балансын бус болон исэлдсэн хүдрийн үзүүлэлтүүдийг 2015 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн төлөвлөгөөнд тусгагдсанаар биелүүлж, ээлжинд ажиллах технологийн тээврийн хэрэгслийн тоог хамгийн багаар, оновчтой тооцож ажиллахыг компанийн Ерөнхий захирлын тушаалаар холбогдох цех, нэгжийн удирдлагуудад үүрэг болгосон байна.