Эрүүл мэндийн салбар ба Н.Энхбаярын эмч нар
2015/12/03
"...Энхбаяр, Эрүүл мэнд...” гэдэг хоёр өөр үг орчин цагт ойролцоо утга илэрхийлэх болжээ. Бүр уджээ... Маш товчхондоо Монгол Улсын гуравдагч тэргүүн Н.Энхбаярын үйлдлээр эрүүл мэндийн салбарыг тодорхойлох боломжтой болов. Уг нь, Н.Энхбаярыг "аав”-нд суучихаад өлсгөлөн зарлан, эрүүл мэндээрээ хохирч байхад түүний эмч Н.Удвал манай улсын хамгийн гол энэ салбарыг удирдаж байв. Энэ үед Н.Удвал энхрий хайрт дарга аа улсын төсвийн хөрөнгөөр эмчлүүлээд, ховор эм бэлтмэлийг тунг нь хэтрүүлээд ч болов Н.Энхбаярт "шахаад” байж болох байсан.
Ямартай ч нам хоорондын тохиролцоогоор тус салбарыг сүүлийн жилүүдэд Н.Энхбаяр эмч нар тэргүүлэв. Н.Алтанхуяг ч "Таны эмч байх, төрийн бодлого гаргах хоёр ижил” гэх утгатай үгээр урам хайрласан ч байж мэдэх... Н.Удвалын хувьд Ерөнхийлөгчийн тамга атгадаг байсан тэр том цагаан гарт нь хамгийн их иллэг хийсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм ч тулдаа Н.Энхбаяр даргынхаа ачийг хариулах гэсэн түүний хүсэл иргэдийн эрүүл мэндийн тухай бодлоос хэд дахин илүү байсан юм. Гэвч энэ бүхний ард эрүүл мэндийн салбарын бүх шатны хүнд суртал, мэргэжлийн хоцрогдол, авилга, гар, нүүр харах, албан тушаал горилох, ёс суртахууны доголдол, чирэгдүүлэлт, ар өврийн хаалга гэх зэрэг дутагдал улам газар авсан гэлцдэг. Цаашлаад хүний амь настай холбогдсон хохирогчдын санал гомдол ч тасрахгүй гарсаар байгаагдурын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээс хангалттай харж болохоор болов. Энэ байдал ч одоо хүртэл хэвээрээ. Тэгвэл Н.Удвалын дараагийн сайд буюу Н.Энхбаярын шинэ "эмч” Г.Шийлэгдамба цүнхтэй мөнгөө нуучихаж чадалгүй АТГ-ынханд "гэрэл” цохиулчихсан. Уг нь, Г.Шийлэгдамбыг ардын уламжлалт ангаах ухаанд онцгой мэргэшиж байсан глцдэг. Тухайлбал Н.Энхбаярын биеийн байдалд тохируулж ачааг нь тааруулах, цүнх савыг нь барьж явах, хэвтэхэд нь бүлээн жин тавих, хамрын ханиадаас сэргийлж гуталын тоосыг нь үргээх зэргээр уйгаггүй хөдөлмөрлөдөг байжээ. Энэ хичээнгүй зүтгэлийнхээ үр дүнд ч салбарын тамгатай хоцорсон сэргэлэн эр. Гэвч гэрэл, сүүдрийг тохируулж сураагүй нь түүний хамгийн том алдаа байв. Тэгвэл одоо Эрүүл мэндийн салбараас илүүтэй Н.Энхбаярт санаа тавьдаг нэгэн эрхэм сайдын тамга атгахад гараа бэлтгэж эхэлсэн байна. Энэ хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан мэргэжлийн сэхээтэн юм. Тийм ч тулдаа МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгрсөн ням гаригт хуралдаж, Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр шийджээ. Бүр 100 хувийн саналаар шүү...
Харин АН-ын зарим гишүүн энэ удаад Н.Энхбаярын эмчид Эрүүл мэнд, спортын сайдын тамгыг атгуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлж, "тэнэгтэв”. Сайд байсан "Малын эмч” С.Ламбаа тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн дотроосоо сад томилох нь зүйтэй гэсэн саналаа гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлсэн байх юм. Харин үүнийг Н.Энхбаяр эсргүүцэж буйгаа илэрхийлсэн дуулдана. Арга ч үгүй биз... дээрээс нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод бусад орноос хамгийн их хөрөнгө оруулалт татдаг салбар гэдэг хүчин зүйл голлон нөлөөлөх нь гарцаагүй юм.
Л.Мишээл
Эх сурвалж:Тоншуул.мн
Зочин · 2015/12/04
1990-ээд онд хамраараа газар хатгаж унасан бүх социалист гэж байсан улсууд Монголын ардчилал, Ардчилсан намаас үлгэр жишээ авч хөл дээрээ боссон. Хятад улс АН-аас үлгэр жишээ авч авилгач хулгайч нараа барьж шоронд оруулсан. Ингээд бодохоор АН Монголд болон дэлхийд танигдсан үлгэр жишээч нам болчихсон юм биш үү. ШҮХ 88583399
ард түмэн · 2015/12/04
нээрээ доорхи нэр дурьдсан хүмүүс аль нь өлхөн хиих байх,даанч нам нь таарахгүй байх л даа
шаабар · 2015/12/03
Сайд томилж чадахгүй бол сайн эрдэмтэн судлаач эмч нараас бүрдсэн багаар энэ салбарыг удирдуулаад үзэх хэрэгтэй. 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байж болох. 6 сарын гэрээ байгуулаад. Тухайлбал доктор Сонин, академич Лхагва \ сансарын \ академич Лхагвасүрэн гуравт хариуцуулахад эрс шинэчлэлт хийнэ дээ. Мэргэжлийн бус хүн юу ч хийж чадахгүй хугацаа дуусгана.
Зочин · 2015/12/03
хи хи хи хи гэж
Зочин · 2015/12/03