Цаг хугацааг эргүүлж болохгүй бас зогсоож болохгүй юм гэдгийг өнөө ойлгож байгаа АН-ын эрх баригчид буруугаа хэн нэгнээс хайсаар...

“Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн лоозондож Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг унагаж оронд нь заларсан Ч.Сайханбилэг өнөөдөр эдийн засгаа сэргээсэн үү, эсвэл... Харин ч өнөө хөдөлгөөнгүй зогссон гэгдэх Оюутолгойг барьцаалж гаднаас их хэмжээний хөрөнгө босгосон. Тэглээ гээд эдийн засаг нь сэргэсэн гэвэл ХУДЛАА. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудан доройтсоор байгаагаас харж болно.

Ойртон буй сонгуулийн харанга АН болоод улстөрийн намынхныг нилээдгүй хөдөлгөөнд оруулж улстөржих явдал ч ихэслээ. Түүнчлэн ҮНДСЭН ХУУЛЬ болон СОНГУУЛИЙН ХУУЛЬ-аа өөрчлөн өөрсдөд ашигтай хувилбарт шилжүүлэхээр оролдож байна гэж хардах хүн ч цөөнгүй байгаа нь нууц биш. Тиймдээ л тус хуулиудыг шинэчилнэ гээд 4 өөр төсөл бариад сууж байна. Нэгдэж чадаагүй эрх баригчдын хоёрыг харсан, нэг үзлүүд л болж байх шив дээ.

АН доторх хөлөө жийлцэл газар авч байгааг хотын дарга Э.Бат-Үүлийн УИХ-ын гишүүн Х.Баттулгын талаар хэлсэн хэдэн үгнээс харагдаж байгаа. Ер нь бол одоо ард түмэнд хэн сайхан харагдах вэ гэсэн сонгуулийн сунгаа эхэлчихжээ.

 

Эх сурвалж www.bolod.mn