УИХ-ын гишүүн, МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянга, УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн асан Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн асан Х.Болорчулуун нар шинээр улс төрийн нам байгуулж буй ажээ.

 

Үндэсний үзлийг эрхэм болгосон уг намаа байгуулахын тулд тэд маш олон сар ажилласан бөгөөд намын үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим зэргээ үндсэндээ бэлэн болгож, албан ёсоор бүртгүүлэх ажил л үлдсэн байна. Гэсэн ч Улсын Дээд Шүүх тус намыг бүртгэхгүй байгаа аж.

 

Тодруулбал : 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Нэгдмэл Монгол намыг байгуулах асуудлыг дээд шүүх хянан хэлэлцэж, хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэн, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

 

Тус нам энэ долоо хоногт дахин хүсэлтээ Улсын дээд шүүхэд өргөн барих гэнэ.

 

Нэгдмэл Монгол намд дээрх нэр бүхий УИХ-ын гишүүдээс гадна эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, эдийн засагч Х.Батсуурь, "Онги гол" хөдөлгөөний тэргүүн, саяхан өршөөлөөр хорих ангиас суллагдсан Ц.Мөнхбаяр нар багтаж буй ажээ.

 

П.Мандах

http://www.sonin.mn