Өнгөрсөн бясба гаригт олны танил хүмүүс олноор цугласан нэгэн арга хэмжээ болж өнгөрөв. Энэ нь ямар нэгэн шоу, тоглолт биш бөгөөд “J” салоны дөрвөн жилийн ойн баяр байсан юм.

Тус салоны захирал, үсчин Л.Жаргалын төрсөн өдөр энэ өдөр тохиосон билээ. Тэрээр энэ баяраа хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн дунд доргио тэмдэглэн өнгөрүүлсэн. Улс төр, урлаг, загварынхантай нягт холбоотой ажилладаг түүнийг “оддын үсчин” гэх. Тиймээс ч түүний баярт дуучид, загвар өмсөгчид гээд ойрд хараагүй хүмүүс ихээр уригдсан.