АН, ИЗНН-тай нэгдэх нь гэсэн мэдээлэл цацагдсан. Өнөөдөр энэ талаар мэдээлэл өгнө хэмээн хэвлэлийн хурал зарласан юм.

Иргэний зориг ногоон намыг Ардчилсан намтай нэгдэх гэж байгаа мэтээр АН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасан нь үндэслэлгүй зүйл гэнэ.

ИЗНН-ын хувьд АН-тай нэгдэх талаар албан ёсны ямар нэгэн яриа хэлцэл хийгээгүй. Тэгээд ч ИЗНН Ардчилсан намтай нэгдэхгүй гэдгээ дуулгалаа. Мөн энэ асуудлаар ИЗНН-ынхан Ардчилсан намынханд шаардлага хүргүүлэхээр болжээ.

Уг шаардлагад “Засгийн эрхийг барьж байгаа АН улс төрийн бусад намуудын дотоод хэрэгт хууль бусаар оролцох биш 2012 оны сонгуульд амалсан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй” байгааг сануулжээ. Мөн бусад намын бие даасан үйлдэлд эрээ цээргүй халдах бүдүүлэг байдлаа зогсоохыг шаардсан байна. Уг шаардлагыг хүлээж авахгүй бол хуулинй дагуу холбогдох байгууллагад хандана гэдгээ мэдэгдэв.