УИХ өнгөрсөн долоо хоногт Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭЭС зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хамтын тэтгэврийн хуулийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ. Энэ хуулийг хэрэгжүүлээд эхлэхээр төсөвт ачаалал ирнэ гээд байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

 

-Энэ бол тэтгэвэр нэмж байгаа асуудал огт биш. Өнөөдөр нэг гэр бүлийн хоёр ахмадын нийт тэтгэвэр700 мянга гэж бодоход түү гээ -рээ амьдралаа аваад явж байгаа. Гэтэл нэг нь нас барахад үлдсэн нь 350 мянган төгрөгөөр амьдралаа залгуулахад хэцүү болдог. Тиймээс нэг нь өнгөрсөн ч нөгөөх нь амьдралын баталгаатай байх үүднээс энэ хуулийг санаачилсан юм. Тэгээд ч энэ бол халамжийн хууль биш, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа асуудал ч биш. Хамгийн гол нь ахмадуудын амьдралын төвшинг бууруулахгүй байх, нийгмийн хамгааллын бодлого гэж ойлгох хэрэгтэй. Зарим хүн тэтгэвэр нэмэгдүүлж байна гэж ойлгоод байгаа юм. Ийм биш гэдгийг хэлье.

 

-Хуулийн буцаан хэрэглэх хугацааг Засгийн газар тогтооно гэсэн. Энэ талаар болон өгсөн эсэх талаар мэдээлэл өгнө үү?

 

-Энэ хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэг жүүлж эхэлнэ. Учир нь 2016 оны улсын төсвийг баталчихсан учраас ирэх онд хэрэгжүүлэх санхүү, эдийн засгийн боломж байхгүй. Хуулийн буцаан хэрэглэх хуга-цаа, хамрах хүрээг Засгийн газар тогтоохоор тусгасан. Ингэхдээ тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдалтай уял дуулаад тэр үед нь Засгийн газар өөрөө журмаар зохицуулна гэж оруулж өгсөн.

 

-Хамтын тэтгэврийн хувь хэмжээг ямар хэлбэрээр тогтоож өгсөн бэ?

 

-Хамтын тэтгэврийн хувь хэмжээг Засгийн газар тогтооно. Гэхдээ бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байна гэж оруулсан. Эдийн засаг хэдийгээр хүнд байгаа ч ахмад настанд үзүүлж байгаа нийгмийн хамгааллын бод лого хэрэгжих ёстой. Энэ хэрэгжилтийн бодит нөхцөлийг хангах үүднээс хувь хэмжээг тогтоож өгсөн. Хамгийн багаар тогтоолоо гэхэд бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байна. Энэ хэмжээнээс дээш хэдэн хувь байхыг улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл бололцоог харж байгаад тогтоохоор хуульд заасан.

 

-Хамтын тэтгэвэр авахад ямар болзол хангасан байх ёстой вэ. Хамтын тэтгэвэр авах насыг тухайлан тусгасан уу?

 

-Энэ хуульд ямар нэгэн насны зөрүү заагаагүй. Ер нь албан ёсны гэр бү лээ батлуулаад15 жил хамт амьдарсан байх шаард-лагатай. Хоёрдугаарт, хоёулаа бүрэн тэтгэвэр авдаг байх ёстой. Гуравдугаарт, 20-оос доошгүй жил нийгмийн даат галын шимтгэл төлсөн байх гэсэн болзол гол шалгуур болно. Хамгийн гол нь албан ёсоор гэрлэлтээ батлуулснаас хойш15 жил хамтран амьдарсан л бол танд хамтын тэтгэвэр авах боломж бүрдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, насны тоо заагаагүй гэж ойлгож болно.

 

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхэд 20 тэрбум төгрөг шаардлагатай болно гээд байгаа. Энэ ачааллыг нийгмийн даатгалын сан дийлэх юм уу?

 

-1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан, цэрэг эсвэл тусгай албанаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн буцаан олголтын мөнгийг улсын төсөв хариуцах юм. Бусдыг нь тухайн тэтгэврийн даатгалын сан хариуцна. Яагаад гэвэл 1995 оноос өмнө цэргээс эсвэл тусгай албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төр хариуцдаг хуультай. Ер нь бүрэн тэтгэврийн хэдэн хувиар бодох нь тухайн жилийн эдийн засгийн байдлаас хамаарна.

 

-Хууль боловсруулахдаа хамтын тэтгэвэр авах боломжтой иргэдийн тооцоо судалгааг хийсэн байх. Ер нь хэчнээн иргэн энэ хуульд хамрагдах боломжтой байгаа вэ?

 

-Жил бүр янз бүрийн тоо гарах учраас урьдчилж хэлэх боломжгүй. Жишээлбэл, бүрэн тэтгэврийг240 мянга, халамжийн тэтгэврийг100 гаруй мянган иргэн авч байгаа. Нийтдээ300 гаруй мянган иргэн байна. Үүний хэдэн хувь нь ганц бие, хэчнээн нь хань ижилтэйгээ амьдарч бай-гаагаас гадна хамтын тэт гэвэр авах болзол хангасан уу зэрэг олон асуудал бий. Хуулийг хэрэгжүүлэх журам гарсны дараа тооцоо судалгаа гарна. Бэлтгэл ажлыг маш богино хугацаанд хийх боломжтой.

 

М.Өнөржаргал