178f1221-fc05-4af6-b96e-2340b16153c7

Монгол Улсын Шадар сайдын баталсан Газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн шалгалтыг хийжээ.

Шалгалтад нийт 132 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 818 зөрчил илрүүлж, 291 зөрчил буюу 35.5 хувийг газар дээр нь арилгуулан,бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 7, мэдэгдэл 41, танилцуулга 8, ажиллагаа зогсоох тогтоол 5, дүгнэлт 41-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллажээ.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн “Петростар” ХХК-ийн шатахуун түгээх станц 9, 14, 23 дугаар салбар,“Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станц 80, 161 дүгээр салбар зэрэг нийт 5 объектыг үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажилласан талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдэгдсэн юм.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 9 объектыг хоёр сая төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан байна.

Б.Дэжид

Gereg.mn