Засгийн газрын хэрэгжүүлсэн гол ажил нь найман хувийн хүүтэй орон сууцны зээл гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа билээ. Энэхүү орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй мянган өрх орон сууцтай болсон.

Тэгвэл уг орон сууцжуулах ажил өнөөдөр зогсохоор болов. МАН захиалж,Үндсэн хуулийн Цэц гүйцэтгэснээр иргэд найман хувийн зээлд хамрагдах боломжгүй боллоо гэх мэдээлэл цацагдлаа.

Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн эх сурвалжаас тодруулахад, Аль нэг намын шийдвэр биш л дээ. Иргэний болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны хуулийг зөрчсөн эсэхийг үндсэн хуулийн цэц хэлэлцсэн болохоос биш аль нэг намын шийдвэр яриагүй. МАН-ын захиалга бол байхгүй. Иргэн хүний гомдлоор үүсдэг.

Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг шалгуулахаар гомдол мэдээлэл гаргадаг. Үүний дагуу маргаан үүсгэгдээд дунд суудлын хуралдаан хийсэн. Дунд суудлын хуралдаанаас үндсэн хуулийн цэц зөрчсөн гээд шийдвэр гарсан байгаа. Тэгээд дунд суудлын хуралдаанаас үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасаныг их хурал авч хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэсэн тогтоол гаргасан. Их суудлаар өнөөдөр үндсэн хуулийн цэц хуралдаад шийдвэр гаргасан юм. Тэрнээс биш хууль зөрчиж аль нэг намын талд шийдвэрийг гаргана гэж байхгүй" гэсэн тайлбарыг өглөө.

Өнөөдөр хуралдсан их хуралдаанаар ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй бөгөөд барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоосон гэж үзжээ.

Мөн Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан хэмээн үзэж холбогдох тогтоол гаргасан байна.

Харин МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Өнөрбаяр "АН иргэдийн газрыг булаасан гэдгийг хэлсэнээс үүдэн ийм асуудал гаргаж. Маргааш энэ талаар албан ёсны мэдээлэл өгнө" гэсэн юм.

Х.Даваа