​Сайн байцгаана уу? Гэр бүлүүдээ, би та нарын адил гэр бүлтэй болоод 8 жил болж байна. Миний гэр бүлд гойд асуудал болоогүй боловч би та нараасаа ялангуяа эрчүүдээс асуух зүйл байнаа.

Нөхөр бид 2-н харилцаа гайгүй сайн байдаг, сексийн асуудалдаа ч гэсэн. Нөхөр минь одоо дөчин долоон настай харин би гучин наймтай. Анх суухдаа нөхөр намайг дур хүсэл ихтэй шүү гэдэг байлаа, үнэхээр тийм ч юмуу би одоо хэр нь нөхөртэйгөө нэг өнжөөд секс хиймээр санагдаад бүр галзуу гоё хийхийг хүсдэг. Гэвч нөхөр минь ядарч байна гээд 7 хоногт нэг удаа л сексдэх юмаа. Зөндөө их ажилладаг болоод ядардаг байх л даа. Гэтэл өнөөдөр олон хоног хөдөө яваад ирэхдээ намайг тосооч гэхээр нь би тосоод тэгээд харих замдаа машиндаа секс хийэ гээд хийлээ. Надад сонирхолтой гоё байсан ч гэлээ нөхөр маань гэртээ тухтай байя гээд тавьсангүй. Би санаачлагыг эхэлсэн болохоор ч тэр юмуу нээх сонин ичих сэтгэл төрөөд болдоггүй ээ, хүүе хаая гээд нөхрөө татаж чангаасандаа ичээд байх шиг. Олон хоног санаж хүсэж хүлээсэндээ хаана ч хамаагүй эрхэлмээр байсан миний байдал ямар сэтгэгдэл түрүүлсэн болоо? Нөхрөө ингэж тэсэж ядан хүлээгээд ирэхэд нь өөрт нь учиргүй эрхлэх ямар санагддаг вэ эрчүүдээ? Гэрт 2 хүүхэд маань хүлээж байсан болохоор орой хүртэл гялс нэг гоё хиймээр санагдаад байсан юмаа. Нөхөрт маань сонин муухай санагдсан болуу?