Барилгачин, баргил хоолойтой А.Отгонбаярыг өдгөө танихгүй хүн үгүй бизээ. Тэрбээр "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож 32 шилдэг оролцогчийн нэгээр үлдэж, гуравдугаар байрыг эзэлсэн.

Тэгвэл түүнд өнөөдөр БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр СУИС-т төлбөргүй суралцах урилга гардууллаа.