МАХН-аас Н.Энхбаяыг Шадар сайдад нэр дэвшүүлээд буй. Тэгвэл ЗГХЭГ-ын хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа Н.Энхбаярт ял оногдуулсан байдлын талаарх албан бичгийг олон нийтэд нээлттэйгээр дэлгэжээ. Уг бичгээс харвал Н.Энхбаяр нь улс төрийн албан тушаал хаших эрхгүй бөгөөд шийтгэлтэйд тооцогдох хугацаа нь дуусаагүй байгаа аж.

Нөгөөтэйгүүр ЗГХЭГ-ын хуулийн зөвлөх нь уг албан бичгийг олон нийтэд дэлгэсэн нь Ерөнхий сайд Н.Энхбаярыг Шадар сайдаар хүлээж авахгүй гэсэн санааг илэрхийлж байна гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна. Бас нэгэн сонирхолтой зүйлийг хэлэхэд Д.Мөнх-Эрдэнийн энэхүү нийтэлсэн пост дээр нэг хүн лайк дарсан нь саяхан МАХН-ын гишүүн болсон УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар байна. Тэрбээр энэхүү материал дээр лайк дарсан нь намын даргыгаа Шадар сайдад дэмжихгүй байгаа гэдэг санаагаа илэрхийлэв үү гэсэн яриа ч хүмүүсийн дунд яригдаж эхэллээ.

 

Хуульч Д.Мөнх-Эрдэнийн нийтэлсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn