Сайн байцгаана уу? Би нөхөртэйгээ хамт амьдраад одоо 4 жил болж байна. Өмнө нь жирэмсэн болоод 5 сартайдаа зулбасан. Тэгээд цус их алдсан болохоор ойрын 1-2 жилдээ жирэмсэлж болохгүй, биеээ тэнхрэхээр нь жирэмсэл гэж эмч зөвлөсөн юм. Одоо 1 жилийн спираль тавиулаад жил болохоор нь авхуулсан. Одоо авхуулаад бараг жил болох гэж байна. Тэгсэн хэрнээ ерөөсөө жирэмсэн болохгүй байна.

Нөхрөөсөө нууцаар эмчид үзүүлсэн зүгээр байна л гэсэн. Өмнө нь нээх амархан жирэмсэн болсон хэрнээ одоо ерөөсөө болохгүй байна. Нөхөр чи хамгаалаад байгаа юм уу гэж асуухын?

Бусад шиг үр суулгуулах мөнгөгүй болохоор яавал хурдан жирэмсэн болох вэ? Секс хийх байрлалаас болж байна уу? Эсвэл хэтэрхийхүсээд байгаа болохоор болохгүй байна уу? Эсвэл бүүр лам, бөө нтр-ээр явах ёстойн болов уу? Яавал дээр вэ?