Ирэх оны сонгуулийн шоунд улс төрчид аль эрт бэлтгэж иргэдэд нэгж, хувцас, нүүрс, өөрийн зурагтай 40-ийн бидон хүртэл тараагаад амжсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар ч мөн ахмадуудад бэлэг тараахаар зэхэж байгаа гэнэ. Гишүүд жил бүрийн Баянхонгор аймгийн 66-аас дээш насны амхад буурлуудад “Цагаан сар”-ын гарын бэлгийг гардуулдаг уламжлалтай юм байна. Харин энэ жил УИХ-ын сонгуулийн хуультай холбогдуулж оноос өмнө энэ сарын 24-нөөс 30-ны хооронд тус аймгийн Ардчилсан намын төв байранд бэлэгээ гардуулах гэнэ. Сонгуулийн шоунд улс төрчид маань бэлтгэсээр л…

Эх сурвалж: Шуурхай.мн