Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орж амжилгүйгээр 2016 оны сонгуулийг бид өмнөх хуулиараа тодорхой боллоо. Энэ хуулийн хүрээнд сонгуулийн эилийн 1 сарын 1-ний өдрөөс сонгуультай холбоотой сурталчилгааны хэлбэр гэж ойлгож болох элдэв арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байдаг.

Хуулийн энэ хугацаа хэрэгжиж эхлэхээс өмнө 2016 оны сонгуульд нэр дэвшин, УИХ-ын гишүүний суудал горилогчид иргэд сонгогчидод хандан “хайр” зарлаж, бэлэг сэлт олгож байгаа явдал 12 сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилсээр байх бололтой.
Нүүрс, битон, аяга, шанага, сэтгүүл, цаг, өвлийн өвгөний бэлэг тарааж байгаа сонгуульд горилогчид тэр чинээгээрээ иргэд сонгогчдын саналыг “худалдаж” авахыг эрмэлзэж байна гэсэн үг. Өмнө өмнөх сонгуулиар эд зүйл, мөнгө төгрөг тараасан хүмүүст итгэж сонгож байсан удаа бидэнд бий. Тэд сонгогдсоныхоо дараа иргэд сонгогчид, тойргийнхоо хөгжлийн төлөө биш, харин сонгуулиар тараасан зүйлээ хэд нугалж олохын төлөө “ажилладаг” гэдгийг эрхбиш манай сонгогчид гадарладагтай болсон.

Тэгвэл иргэд сонгогчдын саналыг хууран мэхэлж авахыг зорьдог, УИХ-ын гишүүн болсон атлаа иргэд сонгогчдын төлөө биш хувийн эрх ашгаа урьтал болгодог, төрийн ажлыг хувийн ажилтайгаа больж хутгадаг, ах дүү амраг садандаа тендер авч өгдөг, хуулийг зөрчихийг юм чинээ тоодоггүй УИХ-ын гишүүд, нам төрийн зүтгэлтнүүдийг дахин сонгож болохгүй ХАР ЖАГСААЛТ-ыг Шуурхай.мн сайт http://blacklist.shuurhai.mn/phome санал асуулгаар дамжуулан олон нийтээс авч байгаа. Энэхүү санал асуулгын дүн 3 хоноод гарах хэдий ч ХАР ЖАГСААЛТАНД орсон эдгээр 76 хүнийг бид дахин сонохоос татгалзах нь зүйтэй гэсэн саналыг иргэд сонгогчид, олон нийтийн зүгээс өгч байна.

Санал асуулгын дүн гарахад олон нийтээс сонгож болохгүй 76 хүний нэрсийн жагсаалтанд орсон нэр бүхий 76 хүний талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэ мэдээлэл болох сонин, сэтгүүл, телевиз, сайтуудаар мэдээлэх төдийгүй сонгуулиас өмнө сонгогчидод тэдний нэрсийг хоногшуулах, ой санамжид нь мартагдахгүйгээр үлдээх зорилгоор тодорхой хугацааны давтамжтайгаар мэдээлж байх юм.

Товчхондоо эдгээр хүмүүсийн намтар, улс төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд үргэлжлүүлэн хүргэнэ гэсэн үг. Ингэснээр иргэд сонгочид маань 2016 оны сонгуульд сонгож болохгүй хүмүүсийн ХАР ЖАГСААЛТАНД тэргүүлж байгаа боловч сонгогчдыг “хулхидаж”, УИХ-ын гишүүн болохыг эрмэлзэж байгаа эрхэмүүдийг дахин сонгохгүй байх гарцыг бид бий болгоно.

Сонгож болохгүй 76 хүний ХАР ЖАГСААЛТ-анд багтсан хүмүүсийг дахин сонгохгүй байхыг уриалж байна.

Иргэд таны мэргэн сонголтоор Төр ариун, түмэн олон маань амгалан байг.

Та энд дарж саналаа өгөөрэй: http://blacklist.shuurhai.mn/uih

Шуурхай.мн