Улиран одож буй 2015 онд улс төрийн уур амьсгал бүхэлдээ амаргүй, бас тогтворгүй байлаа. Фракц хоорондын зөрчилдөөн туйлдаа хүрч Н.Алтанхуягийнхаа Засгийн газрыг түлхэн унагасан АН-ынхан сөрөг хүчин МАН-тайгаа эвсэж эрх барьсан нь энэ оны эхний содон өнгө байв.

Үүнийгээ дагаад эдийн засаг, нийгэм, улс төрд үүссэн тогтворгүй байдлыг хоёр намын хамтрал сааруулна хэмээн олон нийт харж байсан ч тийм зүйл болсонгүй. Их хамтралын Засгийн газар нэг нас ч хүрэлгүй дахин АН-ын фракцуудын шахаанд орж нөхөрлөлдөө цэг тавьсан. Нэг үгээр хэлбэл, АН эрх барьсан өнгөрсөн хугацаанд МАН-ынхан найман сарын хугацаатай үзэгдэл болоод өнгөрсөн хэрэг. Харин хуссан ч, эс хуссан ч Монголын улс төрд нэр мөрөө арилахгүйгээр үлдээсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр 2015 оны хувьд бүхэлдээ АН, МАН-д тод өнгө болсоор ирснийг энд тодотгох хэрэгтэй.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг түлхэн унагахад гол шалтгаан болсон тэрбээр Өршөөлийн хууль, Ч.Сайханбилэгийн танхимын хувь заяа гэх мэт халуун цэгүүдгэй холбощсоор өнөөдрийг хүрч байна.

МАН-тай түнжин хагарсан АН-ынхан Засгийн газраа дахин хөнтөрч мэдэх нөхцөл байдал үүссэн үед тэрбээр Өршөөлийн хуулиар барьцаалж, эх орондоо газардаж байв. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөлгүй болж, тулах цэгээр нь МАХН дахин тодрох тэр үед Өршөөлийн хуульд дөрөөлж сонгогдох эрхээ олж авах нь Н.Энхбаярын юн тэргүүнд хийх улс төр байлаа. Зорилгодоо тэр хүрч Өршөөлийн хууль УИХ-ын босгыг даван батлащсан. Гэхдээ Н.Энхбаярын сонгогдох эрхээ олж авах сонирхолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьснаар улс төрийн замналаа хэсэгтээ завсарлах хэрэгтэй болсон ч Шадар сайдад юрээ дэвшүүлэн оруулж ирсэн нь Ч.Сайханбилэгт төдийгүй АН-ын дарга З.Энхболдод амаргүй сонголт болсоор байна.

АН эрх барих үед бий болдог уламжлал энэ онд ч сэдэрлээ. Засгийн эрхэнд гарахаараа л нэгнийгээ хорьж, цацдаг АН-ын сэдэл төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар сэдэрч, Төрийн нарийн бичгийн дарга асныг баривчилпж, “Монголын төмөр зам” компанийн экс удирдлагуудыг Интерполоор эрэн сурвалжлуулж эхэлсэн нь улс төрийг улам халаах шалтгаан болж байна. Нам доторх хүрээлэл, намаас гадуурх дэмжлэгээрээ жин дарахуйц МоАХ фракцтай эю бүх хэргийн учиг холбогдсон нь Х.Баттулга гишүүнийг хөдөлгөөнд оруулж, дараагийнхийх улс төр нь юу байх бол гэсэн хүлээлтийг нийгэмд хэдийнэ үүсгэжээ.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх учиртай байсан ч Х.Баттулга тэргүүтэй МоАХ-ныхон ардчиллын үнэт зүйп алдагдаж, нэгнийгээ барьж хорих нь ихэсч байхад баяр ёслол тэмдэглэх нь зүйд нийцэхгүй хэмээн уриалга гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, Б.Батзаяа нарын баривчилгаа хэрхэхээс хамаарч Х.Баттулга Н.Энхбаяраас илүү тодорч мэдэх нь. Гэхдээ Монголын парламент, Засгийн газрын хувь заяанд алга урвуулах тэдийхнөөр оролцож, өөрөө тэр бүхний гол автор болж ирсэн Н.Энхбаяр энэ оны онцлох кадр яах аргагүй мөн байлаа. Н.Энхбаяр болон Өршөөлийн хуульд олны анхаарал төвлөрөх сиймхийгээр Халх голд 500 мянган га газрыг гаднынханд ашиглуулах тогтоолыг УИХ-аас багалсан нь хэсэгтээ шуугиан тарилаа. Түүнчлэн Үндсэн хуульдаа гар хүрэхээр хуулийн төсөл санаачлан зүтгүүлсэн ч хугацаандаа хэлэлцэж амжилгүй дараагийн парламент руу шилжихээр болж байна.

Улс төрд үүссэн тогтворгүй байдал засаглалын гурван салаа мөчир болох хууль тогтоох, шүүх, гүйцэттэх засаглал дээр ч үргэлжилснийг энд тодотгох хэрэгтэй болов уу. Хэр баргийн шийдюр нь Үндсэн хуулийн цэц рүү явдаггүй өмнөх парламентуудын уламжлал энэ удаа өөрчлөгдөж, шинэ рекорд тогтоолоо. Хамгийн сүүлд Үл хөдлөх хөрөнгийн тухай зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн дүгнэлтийг Цэцээс гаргасан нь ипотекийн зээлийн тогтолцоонд нөлөөлж, арилжааны банкууцаар олгож байсан найман хувийн хүүтэй зээл зогссон нь нийгмийг бухимдал руу түлхэж орхив.

Засаглалын гурван мөчир нь ийн өөр хоорондоо зөрчилдөж эхэлсэн бол Монголыг гадаад орчин дахь нэр хүнд харьцангуй сайн байлаа. Энэтхэгийн Ерөнхий сайд, ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайдын дараалсан айлчлал, түүний үр дүнд бий болсон гэрээ хэлэлцээ үүний бэлээхэн жишээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч Сайханбилэг ээлж дараалсан айлчлалынхаа хүрээнд хөрөнгө оруулагчдын чихийг зөөллөхийг эрмэлзэж эхэлснээр ирэх онд зарим нэг томоохон төслөө хөдөлгөхөөр болж байна. Дотоодын хөрөнгө оруулагчдадаа боломж олгох зорилгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг УИХ баталснаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон тухай мэдээллийг холбогдох байгууллагуудаас өгч буй. Оюутолгойн аварга төсөл хөдлөхтэй зэрэгцэн ийм хэмжээний хөрөнгийг ил болгосон нь мэдээж эдийн засаг галаасаа эерэг дохио мөн билээ.

 

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/