Сүүлийн үед хотын дарга Э.Бат-Үүлтэй холбоотой олон саар мэдээлэл ар араасаа хөвөрч, үүнтэй холбоотойгоор мань хүн өөрийгөө гүтгүүлсэн хэмээн нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан ч “Гүтгээгүй. Үнэн юм ярьсан байна” гэх дүгнэлтийг прокурорын байгууллага гаргажээ.

Тодруулбал, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 12 гишүүн өнгөрсөн есдүгээр сард олон нийтэд танилцуулсан намайг огцруулах үндэслэлдээ хотын дарга Э.Бат-Үүлийг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг батлуулж, орон сууцжуулах төслийн сонгон шалгаруулалтыг хийхдээ өөрийн хүү Б.Чулуудайн компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт шалгаруулан гэрээ хийж санхүүжилт олгосон.

Мөн цэцэрлэгжүүлэлт, нийтийн тээвэр, хогны ногоон уут, найр наадам, авто худалдааны цогцолбор зэрэгт төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсныг хөндөж, Засаг даргыг нийт 410 тэрбум төгрөгөөр “гараа угааж”, хөрөнгө оруулалтын тодорхой, бодитой зүйл хийж чадаагүйгээс салхинд хийсгэсэн гэсэн юм. Харин Э.Бат-Үүл “МАН-ын бүлэг намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ” гээд Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн 12 гишүүнд эрүү үүсгүүлэхээр цагдаад хандсан юм. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллага шалгасны эцэст тогтоол гаргахдаа эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүлийн гаргасан гомдолд хэрэг үүсгэх боломжгүй гээд Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн худлаа яриагүйг прокурорын байгууллагаас тогтоожээ.

Эх сурвалж:Үндэстэн.мн

Нинж