Охидын нүцгэн зургийг авсан гэх залуугийн хэргийг "хэрэгсэхгүй" болгожээ
2016/01/04
“Facebook” сүлжээ ашиглан охид, эмэгтэйчүүдтэй танилцаж, хуурч мэхлэн эрхшээлдээ оруулж гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Монголд Чингис Өнөртүвшин гэх фэйсбүүк хаягтай Ч.Өнөртүвшин гэгч охид, бүсгүйчүүдийг сүрдүүлж хүчирхийлдэг хэмээн сэжиглэгдэн Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
Эл хэргийг эргэн сануулбал, тэрбээр охид, бүсгүйчүүдийг "фотомодель” болгоно хэмээн студидээ аваачин нүцгэн зургийг нь авч дараа нь цахим сүлжээнд тавина хэмээн сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг байсан гэдэг. Харин энэхүү хэрэгт холбогдсон Ч.Өнөртүвшин “Нэр төрд халдаж байна. Ийм муухай нэр зүүчихээд байгаагаа шалгуулмаар байна. Хамтран ажиллах санал тавьсныхаа хариуд нэр төрөө сэвтээлээ. Сурталчилгааны саналыг өөрийг нь өдөж, хоргоож буй мэтээр ойлгож буй охид, бүсгүйчүүдийн сэтгэхүйд харамсаж байна” гэсэн тайлбарыг өгчээ. Түүнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад энэхүү хэрэг хийсэн гэх сэжигтэн Ч.Өнөртүвшин нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна. Тиймээс түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
lia · 2016/01/05
model bolj baychuudaar tejeelgeh huseltei prostitutka nar uursduu buruutai
mia · 2016/01/05
kkkkkkkk ovoo bosgoogui bol shaazgai suuhguie zaluu......evropod olon nudeer harj evgui baidald oruulah hurtel torguulitai baidag shuu
zochin · 2016/01/04
manyk yumuu haashaa yum be
manyk · 2016/01/04
esrwe