Улсын заан Ц.Баярсайханыг их хэмжээний мөнгө залилсан хэргээр Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар яллах дүгнэлттэйгээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шүүлээ.

Эрүүгийн хуулийн 148.4-т “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Хэмээн заасан байдаг. Үүний дагуу Улсын заан Ц.Баярсайханг гэм буруутайд тооцон бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан гэж чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргажээ.

Тэрбээр бусдаас 500 000 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлээ барагдуулсаар 300 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Улмаар уг хэрэгт ял оногдуулсан нь энэ юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын заан Ц.Баярсайхан эсэргүүцэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандахаар болсон байна.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.