Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан Сэлэнгэ аймагт алба хааж байсан ахлах байлдагч Г, Б нар 2016.01.06-ны өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад байрлалаа орхин оргосон зөрчил гарлаа.

Энэ хоёр байлдагч 2016 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 23.00 цагаас, нэгдүгээр сарын 06-ны өдрийн 07.00 цаг хүртэл хилийн манаанд томилогдон үүрэг гүйцэтгэсэн боловч тогтсон хугацаандаа харуулын байрлалдаа ирээгүй бөгөөд байрлалаа орхин оргосон нь тогтоогдсон. Тухайн цэргийн алба хаагчид нь байлдагч хилийн манааны табелаар олгогдсон зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй явсан бөгөөд оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрдөг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна.

Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй нягт хамтран ажилласаны үр дүнд уг хугацаат цэргийн албан хаагчдыг Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээр саатуулсан. Тухайн хугацаат цэргийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Ямар шалтгааны улмаас хилийн манаагаа орхин оргох болсоныг тогтоохоор ХХЕГ-аас иж бүрэн тусгай бүлэг томилогдон хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.