Сэрэмжлүүлэг: “Голомт” банкны лацтай мөнгөнөөс хуурамч дэвсгэрт илэрлээ
2016/01/07
Хуурамч дэвсгэртүүд гүйлгээнд байсаар л байна. Харин иргэд мөнгөн дэвсгэртийг хуурамч уу, үгүй юу гэдгийг нь нягталж шалгаагүйгээс, эсвэл мэдлэг дутмагаасаа болж хохирогч болж байна. Гэвч банк санхүүгийн байгууллага нь ч гэсэн иргэдтэйгээ адил мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь харамсалтай.
Уг нь тэд “хуурамч дэвсгэрт”-ээр гүйлгээ хийх нь битгий хэл, тэр дор нь илрүүлж, харилцагч, үйлчлүүлэгчиддээ анхааруулах ёстой баймаар. Гэтэл үйлчилгээ авсан иргэндээ лацтай мөнгөнийхөө завсраар хуурамч дэвсгэрт хавчуулаад явуулчихсан хэрэг өнгөрөгч оны эцэст гарсан байна.
Тодруулбал, иргэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкны салбараас 25 сая төгрөг бэлнээр гаргуулан авчээ. Бэлэн мөнгө “лацтай байсан” гэдгийг онцолъё. Тиймээс ч иргэн нэр хүндтэй, байнгын харилцагч банкандаа итгэж, шалгалгүй авч явсан байна. Гэтэл гүйлгээ хийх явцад лацтай мөнгөн дотроос хуурамч дэвсгэрт илэрчээ.
Иргэн хуурамч дэвсгэрт илэрсэн даруйд бэлэн мөнгө авсан “Голомт” банкны салбарт очиж мэдэгдэхэд “та өөрөө хийчихсэн юм биш үү” гэсэн тайлбар хийж харилцагчаа үл хүндэтгэсэн байна. Одоо хуурамч дэвсгэртийн асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас цааш нь дэлгэрүүлэлгүй ингээд дуусгая.
Харин “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Монгол Улсын тэргүүлэгч “Голомт” банк хуурамч дэвсгэртээр харилцагчдаа үйлчилж байна гэдэг асуудал. Тухайн үед шалгаж аваагүй иргэний буруу. Гэвч банк санхүүгийн үйл ажиллагаа “итгэлцэл” дээр л тогтох учиртай. Өөрөөр хэлбэл лацтай мөнгөн дэвсгэртийг задалж, нэг бүрчлэн тоолоод, хуурамч дэвсгэрт хавчуулж уу, үгүй юу гэдгийг шалгахын оронд банк, харилцагч хоёрын хооронд итгэлцэл байх учиртай юм. Гэтэл “итгэсэн” харилцагчаа үл тоож, хууль зөрчигч мэтээр харилцаж байгаа нь үнэхээр харамсалтай.
Тэгэхээр цаашид Голомт банкны харилцагчид “хууль зөрчигч” болчихгүйн тулд 20 тэрбум ч бай, 20 мянган төгрөг ч бай нэг бүрчлэн тоолж авч байхыг анхааруулъя.
Эх сурвалж: Ташуур.мн
Зочин · 2016/01/08
Энэ орсолдогч банкууд голомтыг янз бурээр оролдох юм ямарч арчаагуй юм муулах тусам онго ороод бна
Зочин · 2016/01/07
bi golomtoos avsn mungunuus 20,0 huuramch garsan mungu tooldog mashiniihaa shalgagchiig ajilluulahgui tiilj ugsun bsn ter tooloogch mashiniih ni huuramch eswhii
Зочин · 2016/01/07
Ta ooroo hiichihsen yum bishuu genuu.. davartsan muu baasnuud we. Dahij golomtoor uilchluulkue
uneniig bichij bai · 2016/01/07
BI golomt bankaar olon jil uilchilluulj iim yum uneher medehgui yum barimttai batalgatai zuil bichereidee banknii ner hundiign unagah oor sanaa bga gj haragdaj bn bitgii ingej humuusiin setgel zuigeer togloj bai ern asudal garlaa gehed tegj buduleg avirlahgui haritsaatai humuus ajilldag shuu
Зочин · 2016/01/07
Доргиогынхон Голомт банкны тухай байнга худлаа мэдээлэл тавьж туйлширах юм хөөрхий амьтад зээл хүсээд бүтээгүй юм байхдааб