Г.Уянга гишүүн доошоо харсан сав тарааж, тойргынхоо иргэдийн дүргүйг хүргэжээ
2016/01/11
УИХ-ын ээлжилт сонгууль хаяанд ирсэнтэй холбоотойгоор улс төрчид элдэв эд бараа, сав суулга тараах компанит ажлыг эрчимтэй эхлүүлсээр байгаа билээ.
Тодруулбал Баянхонгорын Д.Ганбат гишүүн 40-ийн бетон, Г.Баярсайхан гишүүн Чингэлтэйчүүддээ нүүрс тарааж, Б.Наранхүү гишүүн будаа, бэлэг сэлт, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангай өөрийн зураг хөрөгтэй аяга тарааж, хамгийн сүүлд Ховдын Бямбацогт гишүүн мөнгөлөг аяга тараан дуулиан тарьсан билээ.
Тэгвэл саяхан Г.Уянга гишүүн хүүхэд залууст Exclusive компанийн малгай тараасан нь тойргийнх нь сонгогчдод таалагдаагүй гэнэ. Угаас хүнд доошоо харсан сав тэр тусмаа малгай бэлэглэхийг монгол ёсонд цээрлэдэг билээ. Учир нь үүнийг эд юмс тогтохгүй гарлага гарахын цондон хэмээн үздэг уламжлалтай. Тиймдээ ч хүнд дээшээ харсан сав, энтэй материал, захтай хувцас чихэр боов зэргийг бэлэг болгон нэгэндээ барьсаар ирсэн байдаг билээ. Тиймээс Г.Уянга гишүүн малгай тараасан нь Чингэлтэйн иргэдэд таалагдаагүй юм байна.
Н.Ганаа
Зочин · 2016/01/12
Худлаа юм бичсэн байна үнэн юм бол зургийн тавилдаа
Зочин · 2016/01/12
Малгай ч болтугай өгж байгаа нь их юмаа юун доошоо харсан сав бэ малгай ямар сав юм уу
Цолмон · 2016/01/11
Уянга гишүүнийг дэмжиж байна.Та манай тойрог дүүргийх биш ч таныг би дэмждэг шүү.Та хангалттай хийсэн юмтай хүн
jervis · 2016/01/11
za surjignehee l bolichihoo!!!Ganaa
Зочин · 2016/01/11
Тэр доошоо харсан сав энэ тэр бол хуучин малгайнд хамаатай ёс заншил. Ядаж ёс заншлын тайлбар толь уншаад үз дээ. Зүгээр л доргиод байж болохгүй. Өмд ч доошоо харсан сав, цамц ч доошоо харсан сав. Нэг их ёс мэддэг болох гэж худлаа бурах юм. Хүний хөлстэй малгай авах байтугай өмсдөггүйг л хэлсэн заншил. Гэтэл хүн доошоо харсан гээд байгаа энэ "шинэ савыг" худалдаж авдаг, хүүхэддээ эцэг эхдээ авч өгдөг. Доошоо харсан сав авдаггүй юм бол бүх дэлгүүр худалдаагаар малгай зарагдахгүй шүү. Учир мэдэхгүй хотын ч биш, монгол ч биш юмнууд мэдээ бичиж, түүнд бас эрлдийз сэтгэлгээтэй юмнууд сэтгэгдэл бичиж байхыг хараад ичив. Бас энэ доошоо харсан савыг чинь хүндэлж гэрийн эзнийхийг өөд нь залдаг. Мандах төрийн малгай гэж бэлгэддэг нь бас л муу ёр уу? Яасан ч тэнэг мулгуу юмнууд сайтад шалгагдаж сэтгүүлч гэгдэж ажилладаг юм? Бас малгайг бузар энэ тэр гэчихэж. Та нар малгайгүй, малгай худалдаж авахгүй, малгай бэлгэнд авахгүй яваад чихгүй болох хь ээ? Ёс үл мэдэн мунхрагч тэнэгүүд ичиг ичиг.
Зочин · 2016/01/11
buzartai ym bee ym taraahaa boliocheeeee
zochin · 2016/01/11
Mongol hun busdad dooshoo harsan am buh- ed zuil ter tusmaa malgai, hutga belegleh belgend avah-g tseerledeg shuu dee ene omsood zogsoj bgaa zaluus-n buruu gej yu bh ve Yos zanshlaa meduulj chadaagui etseg eh-n l buruu bh daa