Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Сархиаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Д /15 настай, эрэгтэй/, хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.01.16-ны 19:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, Аврах 43 дугаар ангийн 10 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 8 хүн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.01.16-ны өдрийн 23:38 цагт гэрийнхээ ойролцоо өндөр хаднаас унаж нас барсан байдалтай олдсоныг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.