Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний алтан амь эрсдсэн хэд хэдэн бүртгэгджээ. Эдгээрийн зарим хэргийг дурдвал.

БГД-20 Төмөр замын 396-р км-н 5-р зуутад ачааны 2652 галт тэргэнд ЧД-17 хороонд оршин суух А / эр.37н/ дайруулж нас барсан гэх мэдээллийг 01-р сарын 16 нд авч төмөр зам дахь цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Хөвсгөл аймаг: “Мөрөн сум 8-р баг "Төгс" төвийн гадаа М жолоочтой /эр.24н/ Grand mark-2 автомашин гэрлийн шон мөргөж зорчигч тус багт суух Б /эр.24н/ гэгч нас барсан“ хэргийг шалгаж байна.

Дундговь аймаг: “Сайнцагаан сумын Зоогийн ... тоотод суух Б /эр.38н/ нь согтуурсан үедээ Мандалын .... тоотод суух А /эр.38н/-ийн толгойг 10 литрийн бидонаар цохиж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна.