2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 374 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 317 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-5, зорчигч-5. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал: ХУД-ийн нутаг Нисэхийн зам, хуучин цагаан хаалганы баруун замд M.Choriot маркийн Ш жолоочтой авто машин онхолдож зорчигч 34 настай эрэгтэй Б гэмтсэн. Жолооч Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.

БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Цайз захын урд уулзварт Т.Prius маркийн авто машины жолооч Б нь H.Sonatа маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 25 настай эмэгтэй С нарын 2 хүн гэмтсэн байна.