Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан Тайвань руу гаргаж, тагнуул хийж байсан гэх үндэслэлээрД.Чинбаярт өнгөрсөн оны наймдугаар сард анхан шатны шүүхээс 22 жилийн ял оноосон. Тэгвэл түүнд холбогдох эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд түүний 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 17.6 жилийн чанга дэглэмтэй хорих ял болгон бууруулсан байдаг. Тэрбээр давж заалдан өнөөдөр уг хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр байв. Гэвч хэргийг хэлэлцэх хугацаа тодорхойгүйгээр хойшилсон байна. Учир нь уг хэргийг шүүх шүүгч өвчтэй байгаа тул ийнхүү хэргийг хэлэлцэх хугацааг хойшлуулсан байна.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.