АНУ-ын Ерөнхийлөгчийн хувийн цахим хуудсыг Монгол хүмүүс тэр дундаа эхнэр, нөхөр хоёр хөгжүүлдэг гэвэл уншигч Та итгэхгүй л байх. Гэхдээ үнэхээр Ч.Ганболд, Г.Дариа Монгол залуухан эхнэр, нөхөр хоёр хөгжүүлдэг ажээ. Ч.Ганболд эхнэр Дариагийн хамтаар дан ганц Барак Обамагийн вебсайтыг хөгжүүлээд зогсохгүй, АНУ-ын Төрийн тэргүүний олон нийттэй харилцах менежментийг хариуцан ажиллаж нэлээд хариуцлагатай ажил хийдэг. Ч.Ганболд эх орондоо Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн бол түүний эхнэр ГДариа Бээжингийн уран зургийн академийг төгсч, хоёул "Kent State University”-д 3D анимешн, компьютер графикийн инженерингээр зэрэг ахиулжээ. 2009 онд Ч.Ганболд "Adobe World Guru Awards”

 

 

хэмээх томоохон тэмцээнд оролцож өөрийн бүтээлээрээ тус наадмын гол шагналуудын нэг болох "Байгаль орчин, цөлжилт”-ийн төрөлд тэргүүн байр эзэлжээ. Харин нөхөртэйгээ хамт нэг төрөлд өрсөлдсөн, түүний эхнэр Г.Дариагийн бүтээл "Байгаль орчин, цөлжилт”-д нэр дэвшиж, тусгай шагнал хүртжээ. Тэгвэл Г.Дариагийн хувьд анхны тэргүүн байрын шагнал хүртсэн тэмцээн нь "iStock Munny Doll"

 

 

хэмээх томоохон наадам байжээ. Ингэж л Цагаан ордны тэргүүний ойр орчмын хүмүүсийн анхааралд өртсөн тэднийг ирж ажиллахыг урьжээ. Тухайн үед бага зэрэг айдастай байсан ч Монгол хос урилгыг хүлээн авч өдгөө хүчирхэг гүрний төрийн тэргүүний хувийн цахим хуудсыг нэр төртэй авч явж, ажилдаа ч гаршжээ.

 

 

 

 

 

 

Төгс