Монголын урлагт мэргэжил нэгт хосуудын тоог нэмэхээр Б.Энхтүвшин, А.Ганчимэг нар амрагийн харилцаа үүсгэж явсан. Гэвч тэд нэг их удалгүй хоёр тийш болсон. Охинтой болсноо дуулаад Солонгос улсын нэгэн телевизтэй хамтарч ажиллах гэрээг таван жилийн хугацаатай хийж холыг зорьсон ч ийнхүү гэрээгээ цуцлан эх орондоо ирсэн.

Гэтэл тэдэнд асуудал үүсч тус тус зам мөрөө хөөсөн гэдэг. Чимээгүйхэн явсан жүжигчин залуу маань саяхан нээлтээ хийсэн "Ороолон" киноны гол дүрийг бүтээсэн. Шинэхэн бүтээсэн дүрээрээ тэрбээр Ануг гэх бүсгүйд харц унагана. Анугийн дүрд залуу жүжигчин Ц.Эрдэнэцэцэг тоглосон юм.

О.Ариун