2016 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, говийн нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 888 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.