Өнөөдрөөс хүйтний эрч суларна
2016/01/24
Өнөөдрөөс хүйтний эрч суларах юм байна. Тодруудбал, 25-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Улмаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Н.Чимэг
Зочин · 2016/01/25
Зочин · 2016/01/24
Танай сайт жоохон үнэн бодитой мэдээлэл хүргэж баймаар юм.Ядаж байхад уншигчдийнхаа сэтгэгдэлийг уншдаг юм уу хариу ????
Зочин · 2016/01/24
Дулаарна л гэхийн хүйтрэн л гэхийн би тэгээд алинд нь итгэх юм бэ