Сар шинийн баяр болох гэж байгааг далимдуулж, нэгийгээ хулхидаж, илүү ашиг олчих санаатай хүмүүс ч олширч байгаа харамсалтай мэдээлэл өчигдөр гарлаа. Энэ жил махны үнэ бага, мөн ихэнх нутгаар зудтай байга нь малчдын хувьд хүндхэн өвөл болж байгаа билээ. Тиймдээ ч өмнөх жилүүдийг бодвол махны үнэ харьцангуй хямд байгаа юм. Гэтэл хямд махыг арай илүү үнээр зарж болох, өөрөөр хэлбэл нэгийгээ хулхидах аргыг манай зарим махны наймаачид хэрэгжүүлэх болсон байна. Тодруулбал, гулууз махны завсар чулуу хийж, жинг нь нэмэгдүүлж, бусдыгаа хулхидаж байгаа тухай мэдээлэл цахим хуудаснаа цацагдах боллоо. Тиймээс иргэд та бүхэн сар шинийн хүнсээ цуглуулахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Н.Чимэг