Сонгуулийн тойрог хуваарилах ярвигтай асуудал маргааш гэхэд тѳгс шийдэгдэх учиртай юм байна. Нэг хэсэг нь нэгэнт батлагдсан сонгуулийн хуулийн баримтлал ийм гээд зүтгүүлэх, нѳгѳѳ нь болохоор хѳдѳѳ орон нутаг тѳлѳѳлѳлгүй үлдчих гээд байна гэдгээр асуудлыг гацаах байдалтай, ингэж үльтиматум хийгээд байж болохгүй ээ! Улс орны нийгэм эдийн засгийн хѳгжлийн 2 том асуудал хѳндѳгдчихѳѳд байна гэдэг талаас нь хандаад, харилцан ойлголцоод ( хуйвалдаад биш), аль алий нь эерүү талаас нь тэгшхэн шийдээд цааш явах боломжтой. ЧѲТГѲРИЙН ТОЙРОГ-оос гарах гарц хайх хэрэгтэй байх л даа. Намууд, ахиухан суудал, албан тушаал олж авах далд санаагаар л элдвийн хоосон орон зайн явуургүй тоглолт хийгээд байхаас, нийгмээ бол бодож байгаа юм oгт алга. Нийгмээ бодсон бол энэ 2 асуудлыг хоюуланг нь нааштай шийдэх ёстой, ГАРЦ мэдээж байгаа. Албан тушаалтны нүдээр, албан тушаал талаас нь хандаад байгаа тохиолдолд...гэж харжийна..гэж шалирах дуртай улс тѳрчдѳд тэр ГАРЦ харагдахгүй. ГАРЦ гэснээс уг нь хүн бүр л ѳѳрийхѳѳ хэмжээнд ГАРЦ хайдаг болж, тун сонирхолтой ѳѳрчлѳлт. Саяхан, Ц.Нямдорж...УИХ-ын танхимд орж ирлээ гэсэн чинь коммунизм. фашизмд ороод ирчихэж, цонхоо онгойлгооч, би бүтэж үхлээ, гармаар байна...гээд хашхирч харагдсан. Бүтэж үхсэнээс Еүсүсийн итгэгч нар шиг сүнсээ аварна гээд цонхоор үсэрчихсэн нь дээр байгаа юм болуу даа. Дээрх 2 асуудлыг эергээр шийдэх боломж эрж, цонхоор үсрэхээс арай дээр ГАРЦ хайцгаая л даа. Эхлээд асуудал тавигдсан шалтгааныг том зургаар харах гэж оролдъё!
АСУУДАЛ бүрт учир шалтгаан бий.
Гацуурт, Ноён уул АСУУДАЛ, Оюутолгой. Тавантолгой АСУУДАЛ, Халх голын ай сав АСУУДАЛ, Ирвэс хамгаалагч АСУУДАЛ, Уурхайн албан тушаалтан ѳѳрийгѳѳ шатааж шоудсан АСУУДАЛ, Ховдын захын сумын клубын засварыг УИХ дээр ярих АСУУДАЛ,... ѳнѳѳдѳр нутаг захиргаа, орон нутгийн тѳлѳѳллийн бас л АСУУДАЛ босч ирлээ. Хэрвээ улс тѳрчид мэдлэг чадвараа дайчлаад, сэтгэл тавиад, хуримтлагдан хойш тавигдсаар байгаа АСУУДАЛ бүр дээр нийгэм зүйн үүднээс хандаж чадсансан бол олон олон АСУУДАЛ аль хэдийн шийдэгдээд тѳр ч ингэтлээ хямрахгүй байж болох боломж байсаан. Болохгүй бүтэхгүй, чадаагүй бүхнээ ерѳѳсѳѳ л шууд ТОГТОЛЦОО руу чихдэг зуршил тогтчихож, яг үнэндээ бол тогтолцоондоо ч байгаа юм биш, тогтолцоогүй дээ, бас байгаа тогтолцоо нь компетентгүй дээ л байгаа шүү дээ. Тулгамдсан олон олон АСУУДАЛ-ыг хараад сайн бодоод үз, заавал парламент дээр орж ирж шийдэгдэх ёстой АСУУДАЛ мѳн үү, биш үү? Ѳѳрѳѳсѳѳ асуугаад үзэгтүн! Мэдээж биш, тэгвэл тэр олон АСУУДАЛ-ыг шийдэх тогтолцоо хаана байна? Хариу, тийм тогтолцоо монголд байхгүй, гаднаас зээлдэх боломжгүй.
Хүн тѳрѳлхтѳн, тѳрийн удирдлагын ХЭВТЭЭ, БОСОО гэсэн 2 тэнхлэг хослон оршсон цагт нийгэм хѳгжиж болдог зүй тогтлыг олж тогтоожээ. Энэ бол концепци биш, нийгэм зүйн үндэслэл. БОСОО, ХЭВТЭЭ ТЭНХЛЭГИЙН УДИРДЛАГА гэдэг нь социологийн индекстерм. Динамик хѳгжлийн энэхүү зүй тогтлоос гажсан орон дэлхийд тийм ч олон биш, тухайлвал Монгол улс байна. Монгол бол тѳрийн удирдлагын БОСОО ТЭНХЛЭГ дагнасан, хэвтээ удирдлаггүй улс орон. Хэвтээ удирдлагаар шийдэгдэх ёстой маш олон АСУУДАЛ, байгаа ганц босоо удирдлагад хамаарч овоороод, улмаар хѳгжлийг сааруулагч механизм болчихоод удаж байна. Цаашдаа, парламентийн сонгодог тогтолцоо руу явж байгаа орны хувьд 2 парламент, эсвэл парламентийн 2 танхимын аль нэгийг сонгохоос ѳѳр ГАРЦ байхгүй болсон. Яахав, ерѳнхий зүй тогтлоос гажихгүйгээр үндэсний онцлогийг харгалзсан ѳвѳртмѳц тогтолцоо байж болохыг үгүйсгэхгүй, тийм саналыг судлаачид, эрдэмтэд санал болгодог юм билээ, ойшоож авч үзээд гүнзгийрүүлэн судлах л хэрэгтэй байх. Тухайлвал, АИХ-тай байсан уламжлалаа дахин сэргээе, тэндээсээ парламентаа Бага Хурал нэрээр сонгож байя, парламентаа 2 танхимтай болгоё...янз янзын л санал байдаг юм билээ. Харин, Германы 2 парламентын тогтолцоо бол монголын нийгмийн ухамсрын тѳвшинд буухгүй байж мэднэ.
Ямартай ч ХЭВТЭЭ УДИРДЛАГА гэгч юм байхгүйгээс маш их цаг алдаж, асуудал хуримтлагдаж тѳрийн нуруун дээр дааж давшгүй ачаа болон жин дарж байна. Орон нутгийн хурлууд Хурал хийхээс ѳѳр функцигүй байна, уг нь хэлбэрээрээ удирдлагын хэвтээ чиглэл санаатай юм. Орон нутгийн хэвтээ гэсэн удирдлага нь дээрээ очоод салбарын босоо удирдлагадаа харъяалагдчихсан, ийм солиотой юм гэж байх уу! Зүй нь бол дээрээ Их хуралтай, Их хурал нь нутаг захиргааны нэгж болгоноос тѳлѳѳлѳлтэй байх ёстой л доо. Европад, Орон нутагийн хувьд ( регион), иргэдийн гол амжиргаа, үндсэн амин зуулга, амьдралын утга учир нь ГАЗАР байдаг учраас газрын харилцаа сайн хѳгжсѳн, ХЭВТЭЭ удирдлага нь газрын харилцаан дээрээ үндэслэж явдаг. Германд жишээ нь хүн тѳлѳѳлсѳн парламентаа Bundestag, Газрын парламентаа Bundesland гэж нэрлэдэг байна. Land гэдэг нь газар гэсэн үг. манайхаар НУТАГ юм. Дашрамд хэлэхүйд, манай ОРОН НУТАГ гэж ярьдаг нь гайхалтай оносон илэрхийлэл гэж хувьдаа бодож явдаг. Ѳнѳѳдѳр монголчуудын амьдралд, газрын харилцаа гэгч цоо шинэ зүйл хүч түрэн орж ирлээ, улс тѳрчид хуучнаар консервативдаад, ТУЛХТАЙ гэсэн юм яриад суугаад байх цаггүй болов бололтой. Аль ч талаас нь бодсон хэвтээ тэнхлэгийн удирдлагагүйгээр цааш ахих зам мухар болсныг ѳдрѳѳс ѳдѳрт босч ирж байгаа АСУУДАЛ-ууд тов тод хэлсээр байна.
Хүнээ дагахын учир
БОСОО ТЭНХЛЭГ нь хүн амын тоонд тулгаж хуваарилагдсан тѳлѳѳлѳл шаардаад байгаа болохоор энэ асуудлыг АН-ын амбиц гэдэг талаас нь биш, парламентын тѳлѳвшлийн чухал алхам гэдэг талаас нь хараад нийтлэг эрх ашгийн үүднээс бодоод нэг мѳр шийдсэн нь ононо. Аргумент гэвэл, СОЁЛ ИРГЭНШИЛ, УРБАНИЗАЦИ, ХОТ БАЙГУУЛАЛТ гэсэн нийгэм зүйн судлагдахуун, асуудлууд нь салбарын удирдлагаар шийдэгдэж явдаг зүйл гэдгээр нотлогдчихно. Манайх л хүн амын бѳѳгнѳрѳл гэсэн юм яриад хѳдѳѳ орон нутгаас нүүгээд ирсэн иргэдээ адлаад байдаг болохоос УРБАНИЗАЦИ (urbanization) нь зарим хот хѳгжүүлэх тѳрийн бодлоготой улс оронд бүтэшгүй мѳрѳѳдѳл байх нь бий. Европын зарим соёл иргэншилтэй орнуудад тѳвѳѳс зугтах хѳдѳлгѳѳн үүсч АСУУДАЛ болчихоод байна. Нэгэнт урбанизаци болоод, боломж үүсчихээд байхад тэрийг түлхэх хэрэггүй, харин ч дэлхийн хотын стандарт нэвтрүүлээд хотжихоо л бодвол тэр хэмжээгээр хѳдѳѳ соёлжих бэлэн жишиг нѳхцѳл бүтээн байгуулагдах нь дамжиггүй юм..
Шинжлэх ухааны үндэслэлтэй хот байгуулалт нь ярвигтай асуудал шүү дээ. Соёл иргэншил ч гэсэн манайх шиг зах зухы нь амсаж мэдэрч байгаа улсын хувьд, цаашид СТРАТЕГИ болон яригдах, хэрэгжих ёстой чухал бодлого. Тэр хэмжээгээр парламентад саналын тоогоор жин дарж байх ёстой нь зүй ёсны шаардлагаас урган гарч байна, энийг захын тэнэг ойлгоно. Хѳдѳѳний гишүүд хот байгуулалтын асуудал хэлэлцэхэд ухаан хүрэлцэхгүй гэдэг утгаар хэлээгүй шүү.
Малаа дагахын учир
Орон нутаг ИХ-д тѳлѳѳлѳлгүй болчих гээд байна гэдэг нь асуудлын тавилт талаасаа маш зѳв. Гэхдээ энийг шийдэх нѳхцѳл яг ѳнѳѳдѳр бол байхгүй л дээ, угтаа бол Үндсэн хуулийн шаардлага. Хуучнаар нь орхичихож бас болохгүй, учир нь хүн амын тоон харьцаагаар мандат хуваарилагддаг эрүүл зарчим рүү тэмүүлцгээж байхад, сѳрѳгѳѳр эрүүл бус шаардлага тавих нь БИ ЭРҮҮЛ БИШ ШҮҮ гэж хэлсэнтэй утга адилхан болчихоод байна л даа. Гэхдээ ѳѳр ГАРЦ бий. Үнэн хэрэгтээ бол орон нутагт амьдарч байгаа иргэд, хүн талаасаа улсын дунджаас давсан тѳлѳѳлѳлтѳй байгаа, гэхдээ нутаг захиргааны нэгж талаасаа хагас тѳлѳѳлѳлтѳй л ѳнѳѳдрийг хүрсэн шүү дээ. Энэ 2 тѳлѳѳлѳл нэг хүн дээр байж болдоггүй юм байна гэдгийг л сэнхэртэл ухаарах цаг болчихоод байна л даа. Орон нутаг тѳлѳѳлж байгаа хүмүүс нь ч гавьтай нѳлѳѳ байхгүй, ёстой нѳгѳѳ Ховдын тѳлѳѳлѳгч Бямбацогтын хэлсэн алдарт үг бий дээ. Улс тѳрчид очоод мал ѳсгѳчихѳѳд байгаа юм биш, хуц ухнын ачаар ѳсч байгаа мал гэж, тийм л юм. Орон нутгаас, Засаг захиргааны нэгжээр тѳлѳѳлѳгч сонгодог, тэр нь дээрээ очоод НУТГИЙН гэдиймүү АРДЫН гэдиймүү ИХ-ыг бүрдүүлдэг, тѳрийн эрх жолоодох сонгуулийн ийм хэвтээ тэнхлэгийн асар ѳндѳр компетенттэй байгууллага босон, тѳрийн тогтолцоо зүй тогтолдоо орон, улс орны хѳгжлийн урьтал нѳхцѳл бүрдэх нь цаг хугацааны асуудал байхаа. Үндсэн хуулийн ѳѳрчлѳлт шаардах асуудал гэдэг талаасаа ѳнѳѳдѳртѳѳ боломжгүй ч гэсэн Үндсэн хуулийг шинэ парламент ѳѳрчлѳх тохироо бүрдчихсэн, ялимгүй хойш тавигдчихсан байгаа болохоор шийдэгдэж болох л асуудал. Ийм тѳлѳѳллийн давуу талыг, Улаанбаатар 9 дүүрэгтэй, харин аймагууд дунджаар хэдэн сумтай билээ гэдгээр харьцуулаад ойлгочиход тѳвѳгтѳй биш. Ѳнѳѳдрийн уушигнаас маргаашийн ѳѳх дээр гэдэг байхаа. Тэхээр ялимгүй хүлээчих л АСУУДАЛ. Хэрэв 2 танхимтай тогтолцоонд шилжвэл, ДЭЭД танхимаа можиратор, ДООД танхим буюу одоогийн парламентаа пропорционал системээр сонгоноо л гэсэн үг. Ямар ч системийг тогтоож болно, асуудалгүй, гагцхүү сонгодог парламентын тогтолцоо гэсэн чиг баримжаагаа л алдахгүй байвал барав гээд дуусгая даа.
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү