Өнөөдөр зарим сайтуудаар Цагаан сарын баяраар 7 хоног амарна гэсэн ташаа мэдээлэл таржээ. УИХ-аас өнөөдөр Цагаан сараар амрахтай холбоотой ямар ч хууль БАТЛААГҮЙ, хэлэлцээгүй гэж мэдээлж байна.

Хэрэв ажлын өдөрт зохицуулалт хийх бол Засгийн газар шийддэг хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас тодрууллаа. Түүнчлэн ямар ч тийм шийдвэр гараагүй гэж хариулж байна. Ажлын өдөрт зохицуулалт хийх үү гэсэн тайлбарт Хөдөлмөрийн яамнаас албан ёсоор мэдэгдэхдээ "ҮГҮЙ. ХУУЛИЙНХАА ДАГУУ АМАРЧ АЖИЛЛАНА" гэв.

Иймээс хуулийн дагуу Шинийн 1,2,3 буюу 2 дугаар сарын 9, 10, 11-нд бүх нийтээр АМАРЧ 8, 12-нд ажлын цагийн хуваарийнхаа дагуу ажиллах юм.