Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулах хүсэлтийг “шилэн цогоо” гарсан билээ.

Тэрбээр АТГ-т гомдол гаргахдаа дараах гүйлгээний баримтыг хавсаргасан байсан юм.

- 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6 сая төгрөг,

- 2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50 сая 956 мянга 102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр,

- 2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55 сая 711 мянга 880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь,

- 2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1 тэрбум 140 сая 199 мянга 677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт,

- 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюутолгой" 192 сая 591 мянган төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ,

- 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18сая 200 мянган төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр,

- 2015-04-03-ны өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680 сая 496 мянга 386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр,

- 2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д 1тэрбум 134 сая 371 мянга 250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт,

- 2015-06-11-ний өдрийн Монголбанк 144 тэрбум 786 сая 809 мянга 891 төгрөгийн Векселийн төлбөр,

- 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1 тэрбум 944 сая 353 мянга 401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги зэрэг нэлээд олон баримт бий.

Тэгвэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлээд бүх захирлуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн хэмээх хариуг АТГ-аас шилэн цогоо буюу иргэн Цогтгэрэлд ирүүлжээ.

Н.Ганаа