Сонгуулиар нийслэлд нэр дэвших нэр дэвшигчдийн мандатын тоог нэмж, хөдөөгийнхийг эсрэгээр нь цөөлөх тухай асуудлыг өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингээд 2012 оны хуулиараа сонгуулийг явуулахаар болсон юм. Тодруулбал, нийслэлийн мандатын тоо нэмэхгүй болсон бөгөөд саналыг хар машинаар тоолохоор болсон гэсэн үг. Уг асуудал нь чуулганы хуралдаанаар шийдэгдэхээс өмнө намуудын дунд нилээн маргааныг үүсгээд байсан юм. УИХ-ын гишүүд болон улс төрчид уг асуудлаар өөр, өөрсдийн байр, суурийг илэрхийлж байлаа. Тэгвэл эдгээрээс МАН-ын дарга М.Энхболд болон Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нарын байр, суурийг 24VS24 онцолж байна. Э.Бат-Үүл дарга "МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн мандатыг нэмэхийг дэмждэг байснаа одоо эсэргүүцэж байгаа нь хоёр нүүр гаргаж байгаагийнх" гэж хэлж байсан. Харин МАН-ын дарга М.Энхболд энэ талаар байр, сууриа илэрхийлж байгаагүй хэмээн өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

 

 

 

Эх сурвалж: www24tsag.mn