Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалаанд оролцсон 800 гаруй иргэн азтан болсноо мэдээгүй байгааг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжээс мэдээллээ. Одоогоор 160 азтаны мөнгийг Ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн банкны дансаар нь дамжуулан олгосон байна.

Нийт азтануудын олонх нь цахим хуудсанд бүртгүүлээгүй учир азтан болсноо ч мэдэхгүй байгаа юм байна. Тиймээс Ebarimt.mn цахим хуудсанд хандаж сугалааны баримтаа шалгахыг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтуяа хэллээ.