Ц.Шаравдорж: Ёс зүй, жудаг, хүн чанарыг хэнбугай ч хэзээ ч мартаж болохгүй
2016/02/03
МАХН-ын нарийн бичгийн дарга асан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та төрийн албанд томилогдохоосоо өмнө МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Г.Шийлэгдамба олны өмнө гарч ярихдаа таны нэрийг нэг, хоёр удаа дурдсан. Та намд ажиллаж байхдаа асуудалд холбогдсон уу?
-Яг юу гэж хэлсэн тухай үзээгүй ч дам сонслоо. Намайг намд ажиллаж байх үетэй холбож юм ярьсан гэсэн болохоор тэр үеийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж болох юм.
-Таныг албан бичигт хүчээр гарын үсэг зуруулж, албан тушаалаас чөлөөлүүлсэн гэсэн шүү дээ?
-Сайдын албан тушаалаас түдгэлзэх гэл үү. Энэ асуудлыг Засгийн газрын төвшинд ярьж шийддэг. Би энэ тухай мэдэхгүй, огт холбоогүй.
Тухайн үед Г.Шийлэгдамба ажлаа өгөөд үнэн мөнийг шударгаар тогтоолгоод буцаж ажилдаа нүүр бардам очих тухайгаа хэлсэн нь иргэний зориг гаргасан, ёс зүйтэй залуу юм даа гэж бодож байлаа. Нээрээ ч хилс хэрэгт холбогдсон олон хүнээс ийм иргэний зориг гарахгүй байна шүү дээ.
Харин ч Г.Шийлэгдамба зориг зүрхтэй алхам хийлээ гэж үнэлсэн. Тэгтэл өнөөдөр өөрөөр ярьж байгаад би итгэхгүй байна. Залуу хүн юунд орчихов, ямар дарамт шахалтад өртчихөв, юу ярьчихав гэдэгт би итгэж чадахгүй байна. Түүнийг хэрэгт холбогдсоноос хойш намын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга нар, гишүүд нэг санаа бодлоор асуудалд хандсан. Нэг л зүйлд орчихлоо. Ийм зүйл хийх хүн биш, бид Шийлэгтээ итгэж байсан, өнөөдөр ч итгэсээр байна.
-Намын дарга нь Монголдоо ирээд намын эв нэгдлийг хагалан бутаргасан гэж ярьсан. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Намын дарга эх орондоо ирж таван бүсийн зөвлөгөөнөө хийж, намын үйл ажиллагаа нэлээд өрнөсөн. Үүнийг дагаад бидний ажил ч идэвхжиж, намын ажил эрс сайжирсан. Даргыг Солонгост байх үед бид сул ажиллаж байсан гэж өөрсдөдөө дүгнэлт өгч л байсан. Харин Г.Шийлэгдамба яагаад ийм зүйл ярьчихав даа гэж итгэж ядан сууна. Яагаад гэвэл энэ нь үнэнээс хэт зөрөөд байна. Тэрээр тусгай хөтөлбөрөөр ажиллаж байгаа робот шиг л ярьж байна. Дандаа ор үндэсгүй зүйл ярьсан нь бидний гайхшралыг төрүүлсэн. Яагаад ийм байдалд орчихов гэдгийг ойлгохыг хичээж байна.
-Яагаад худал ярьсан юм бол гэдэгт ямар дүгнэлт хийв. Та хуульч хүн шүү дээ?
-Хууль хүчнийхний дарамт шахалтад оров уу, өөр шалтгаан байв уу. Намын удирдлага болон гишүүдийн зүгээс ямар нэгэн зүйл байхгүй гэдгийг би ахмад гишүүний хувьд удирдлагын бүтцэд нь ажиллаж байсны хувьд ам бардам хэлнэ.
-Түүний ярьж байгаагаар хуулийнхан дарамтлаагүй, харин намынх нь хүмүүс дарамталсан юм биш үү?
-Түүнийг ёс зүйтэй, жудагтай, хүн чанартай гэдэгт итгэдэг. Хүнд ёс зүй, жудаг байх ёстой. Хэдийгээр хүн алдрын оргилд хүрсэн ч, адгийн гудамжинд явсан ч хүн чанараа алдаж болохгүй юм. Тэрээр юу хэлчихэв гэдэгтээ хэзээ нэгэн цагт дотроо дүгнэлт хийх байлгүй дээ. Намын журмын нөхдөдөө ингэж хэлнэ гэдэг алдас. Журмын нөхөд, жирийн гишүүд бүгд түүний төлөө сэтгэл зовниж байна шүү дээ. Тэр залуу хүн.
Түүнийг өрөвдөж, ямар байдалд орчихов гэж бодож байна. Анхнаасаа эргэлзээтэй байсан, одоо яагаад ийм зүйл ярьж байгаа нь ч эргэлзээтэй. Хэдэн оймс илүү элээсний хувьд би энэ үйл явдал залуучуудад том сургамж боллоо гэж хэлье. Ёс зүй, жудаг, хүн чанар гэдэг юмыг хэнбугай ч хэзээ ч мартаж болохгүй. Бие биедээ журмын нөхөр болсон бол түүндээ үнэнч л явах ёстой. Цаг зуурын салхинд хуйларч, журмын нөхөр, намынхаа эсрэг, хамгийн их хайрлаж, түшиж явсан нөхдийнхөө эсрэг ярина гэдэг айхтар хариуцлагын асуудал юм даа. Ёс зүй нь өөрт нь хэлэх байлгүй дээ.
-Та Г.Шийлэгдамбатай хэзээ, хаана уулзсан бэ. Гарын үсэг хүчээр зуруулаагүй бол юун тухай ярилцсан бэ?
-Би эмнэлэгт байхад нь эргэж очсон. Бид хоёрын яриа намын жинхэнэ журмын нөхдийн хувьд өрнөсөн. Шахаж шаардсан зүйл огт болоогүй. Эмнэлгийн хонгилд уулзсан. Аав Ганхуягтай нь ч уулзаж, биеийн байдлын талаар ярилцаад өрөөнд нь орсон. Хүний эрхшээлд байгаа хүн сонор сэрэмжтэй байгаарай, асуудал нэг тийшээ шийдэгдэнэ, асуудлыг шударгаар шийдүүлээд ажилдаа нүүр бардам очих болно гэдгийг хэлсэн. Мөн ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг нь тасалдуулахгүй үргэлжлүүлж буйгаа ч хэлсэн. Намын хамт олон Г.Шийлэгдамбын талд байсан, одоо ч байсаар байна.
-Та нэг хэсэг МАХН-ын генсекийн үүргийг түр орлож ажилласан. Г.Шийлэгдамбыг ерөнхий нарийн бичгийн даргаас албан ёсоор чөлөөлсөн үү. Энэ албан тушаалаас түдгэлзэх тухай бичигт бас хүчээр гарын үсэг зуруулсан гэж ярьсан шүү дээ?
-Ийм хүнд үед түүний ажлыг авч болохгүй. Сэтгэл санааны хувьд ч эмзэг. Тэр хүн ажилдаа эргэж орно. Гол нь эзгүй үед ажлыг нь унагахгүйн тулд би түр орлож ажилласан юм.
-Танай намаас өмгөөлөгч авч өгсөн, гэр бүлээс нь 60 сая төгрөг авч өгсөн гэсэн үү?
-Баривчилсны дараа өмгөөлөгчгүй байцаалт авсан, энэ нь хүний эрх зөрчсөн талаар тухайн үед шуугиан болсон. Бид өмгөөлөгч олох гэж тал бүрээсээ хичээж ажилласан. Өмгөөлөгчийг хүчээр ажиллуулна гэж юу байх билээ.
-Намдаа хандив өгөхөөр мөнгө авсан, түүнээсээ намын даргадаа өгсөн гэсэн. Та энэ тухай юу мэдэх вэ?
-Бүх намд мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Намынхаа төлөө бүгд ажилладаг. Хандивгүй нам гэж байна уу. МАН гэхэд Тусгаар тогтнолын ордноо бариулахад 10 гаруй гишүүнээсээ тус бүр тэрбум төгрөгийн хандив авч байна гэж бичээд байсан биз дээ. Энэ юу юм бэ. Тэр хүмүүсийн, намын ч буруу биш. Тэгэхээр тэд намаа бодож байгаа хүмүүс. Энд Г.Шийлэгдамбын буруу гэж байна уу.
М.Ганцэцэг
Zochin · 2016/02/04
Ene uvgun Odoo ach zeegee Haraad gertee suugaachee. Nudnii bulai Shar semjilsen uvgun tugtsug
Зочин · 2016/02/03
Ter magtaad baigaa Enhbayar namiin bairand dahij bitgii ereerei gesen um be za Tegj heleegui gehed namiin as 5 jillin oid ch urilgia uguhgui yasan um be estoi zaluu huneer tug Tahih umaa
ммм · 2016/02/03
тотуур хувцасны лангууны наймаачин 3жилийн дотор монголын тэргүйн баян болсон шударга туршлагаа яриач чи????
нээрээ · 2016/02/03
шаравжамц болиочээ өөрийнхөө хүүхэд шиг хүнийг шоронд хийчихээд ичихгүй худлаа яриад байхийн энхбаяртай нийлж хүний мууг үздэг хүн бишүү
xovdgoo · 2016/02/03
Xvn chanar xol tasarsan ene ved Xvn chanar,yos zviiig xelex sanuulax yagad buruu gj.?
Зочин · 2016/02/03
Хүнд ёс зүй, жудаг байх ёстой. Хэдийгээр хүн алдрын оргилд хүрсэн ч, адгийн гудамжинд явсан ч хүн чанараа алдаж болохгүй юм.
ahmad hyanan shalgagch · 2016/02/03
Jinhen shydarga hyylich SHarabdorj en ornii toloo ajillaj chadna daa.amjilt hysie.Saihanbilgiin daramtiin esreg zorigtoi zogs.MHEG-n Adyaasyren gej zartai abligch bgaa shyy.Azzaya gej neg bieee ynelegch,Byambasyren gej neg abilagch-bieee ynelegch,Erdenebilegt hytgan yylegch geed hogiin yamnyyd ih bii dee.
ahmad hyanan shalgagch · 2016/02/03
sharbaa yragshaa zorigtoi ajilla.MHEG-nhaniig bygdiig soli.Terbishdagbiin olno.shyrgyylsan abligchdiig tolgoi daraalan hal.TEGJ BJ mheg dyree olno.Trebishdagba,batmonh,Erdenebilegt,batsyyri nariin gar hol bologchid,Daadanhyygiin Batbaatariin yeiin abilgachidaas zoritoi sal.M.Enhboldiin nyytss amrag Byambasyreng halj ehel
Зочин · 2016/02/03
Ёс зүй, жудаг, хүн чанар гэдэг юмыг хэнбугай ч хэзээ ч мартаж болохгүй.
byambaa · 2016/02/03
CHonoo chono,DHiileg namiin dargaa hudaldaj erh barigchidiig horogdoh gazraa bolgob.AH-d oroh yam bna.boljdee.Enhbayar er hashrahgyi yam daa
byambaa · 2016/02/03
Ene shiileg,Terbishdagba,ulaan nar chn enhbayariigaa tsaash ni byr moson yabyylj abaad oorsdoo namiin tolgoid garah hyybildaan zohnoj bsan hymyys yam bish yy.
Зочин · 2016/02/03
Шаравдорж, Оюунбаатар гар жинхэнэ Энхбаярын бөгс долоогч алиа салбадайнууд.
шаабар · 2016/02/03
шүүх үнэн мөнийг эцэслэн тогтоогоогүй байхад хэн нэгнийг буруутан болгох гэж санасан зоргоороо бичих нь буруу л даа. Цаг хугацааны л асуудал шүү дээ. Аяндаа үнэн худал нь тодроод л ирнэ. Шийлэг бусдыгаа гүтгэсэн гэж бодохгүй л байна. Яахав журмын нөхдөө буруутгасан нь жаахан жудаггүй л үйлдэл мөн байх. Цаадуул нь худлаа гээд байхыг бодвол учир шалтгаан буй биз ээ.
Зочин · 2016/02/03
Ц.ШАРАВДОРЖ ГУАЙГ НАМ ДАМЖИЖ ЯВДАГ,ХЭТ АМБИЦТАЙ ,\ТИЙМ Ч САЙН ХҮН\ БИШ ГЭЛЦЭХ ЮМ БИ ЛЭЭ?
Зочин · 2016/02/03
Neg l xvn chanar.g dabtaj xelsen xvn uu vnench bail da
би бодохдоо · 2016/02/03
эрхэм комментчид хандаж хэлэхэд та нарын наад муулаад байгаа хүмүүс чинь хэдхэн жилийн өмнө ард түмэн бидний нуруун дээр байсан тэр их өрийг үгүй болгосныг нэг санаарай. Одоо гэтэл яаж байна бид насаараа төлөөд ч барахгүй өөрсдөө хараагүй тэр их мөнгөний өрөнд ороод байна ш дээ бид ийм л аймшигтай сонголт хийсэн байна даа
zochin · 2016/02/03
Ta nariin bugshmal idee chin goojij b.a Namiin erh ashig Uls ornii erh asigiin deer sandailj Nam nertei burhanchlan tahih uzegdel chin iim zuild hurgej b.a Yasan ih mungutui yasan ih avilga avdag luivarchid gedegee batallaa nar.Zugeer l suudlaa taviad Mongoliin turuus zailcgaa.Ta nariin buh hurungiig huraaj ulsad tishaaj shorond hataah tsag irnee gaigui.
иргэн · 2016/02/03
Энэ балай амьтан өөрөө хэр зэрэг ёс жудагтай юм бол доо. Юу ч байхгүй. Албан тушаал хаана хэн амлана түүнийг дагаад л нам хэсээд шааж явдаг ёс жудагтай амьтан харагддаг. Гэртээ л хов базаад хэвтэж байхгүй нййгмийг, залуусыг хордуулаад л бузарлаад л. бас хуульч гэдэг бил үү
Зочин · 2016/02/03
neeree l unen helj daramtand l orson bn enhbayar hezee ch tegehgui shiilegdamba ch gsn uneneesee iim zuil heleegui bh
Зочин · 2016/02/03
Ер нь бол Энхбаяр гуайн гаргаж байгаа саналыг дэмжиж намын санхүүжилтийг төсвөөс шийдчихвэл зүгээр байх. Хэрвээ тэгвэл хэн нэгнийгээ ингэж хэлмэлгдүүлээд байхгүй болов уу. Шийлэгдамба гэдэг хүн зүгээр л ажилаа хийж байсан юм байншд. Улсын мөнгө авчихсан бишдээ ямар. Энэ асуудлыг дэвэргэж сүржигнүүлж байгаа нь өрсөлдөгч намуудын шууд оролцоотой байх.
ноён тагтаа · 2016/02/03
миний монголчууд зөв сонголт хийнэ ээ
ноён тагтаа · 2016/02/03
зөвдөө Шийлэгдамба даратанд байна шүүдээ
Монгол улсын ... · 2016/02/03
ШАРАВДОРЖ ГУАЙ ТА ЗӨНӨГЛӨСӨН БАЙНА. ТАНААС ХҮН ЧАНАР, ШУДАРГА ЁС ЗҮЙ ХОЛ ЗАЙЛЧИХСАН БАЙНА. ХАРИН ТА Л ЖУДАГТАЙ БАЙ.. ТА ӨНӨӨДӨР УМХГазрыг удирдах бус ТЭТГЭВЭРТ ач, зээгээ хараад сууж байх хэрэгтэй шүү дээ. ЁС ЗҮЙ, ЖУДАГЬАЙ ЮМ бол ЭНХБАЯР та хоёр АМЬД ХҮНЭЭР СОР ЗАЛАХ ХЭРЭГ БАЙГАА ЮМ УУ...????