Зам, барилгын ажлыг хугацаанд нь дуусгах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах   түр зохицуулалт хийхээр болсон. Энэ зохицуулалтаар автомашины дугаарын тэгш, сондгойгоор ялган хязгаарлаж хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл таны машин 0,2,4,6,8-аар төгссөн бол энэ сарын 24,26,28,30-ны өдөр явахгүй.  Мөн таны машин 1,3,5,7,9-р төгссөн бол 25,27,29,31-ны өдөр явахгүй.  

8 сарын 24-31-нийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд энэхүү хязгаарлалт болох бөгөөд энэ хугацаанд  троллейбусыг үнэгүй явуулах юм.

Дугаарын хязгаарлалт 9-р сарын нэгний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд мөрдөгддөг хуучин журмаараа явах ажээ.

 

А.Баярмаа