Монгол Улсын Засгийн газрын энэ оны 10 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

Монгол, Болгарын Засгийн газар хоорондын протокол батлах тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Д.ДОРЛИГЖАВ

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Барааны гарал үүслийн дүрэм батлах тухай*

Д.ЭРДЭНЭБАТ

2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Ц.ЦОЛМОН

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Давосын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН